News

Check out market updates

Түрээсийн үнээр оффисоо өмчлөх боломжийг бүрдүүлнэ

Энэ удаа бид Нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон долдугаар хороололд оффисын барилга барьж буй Мастер группын Ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй долдугаар хороолол болон оффисын барилгын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 
-Хэд хэдэн Засгийн газар дамжин яригдсан долдугаар хороолол бодитоор ажил болох нь гэх нэг хэсэг байхад долдугаар хороолол дахиад л домог болно гэх нөгөө хэсэг бас байна. Тус хороололд төсөл хэрэгжүүлж байгаа хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ? 
-Өнөөдөр долдугаар хорооллыг харахад гэр хорооллоор хүрээлэгдсэн байгаа нь үнэн. Гэхдээ тавхан жилийн дараа тэнд хотын цоо шинэ өнгө төрхийг илэрхийлсэн бизнесийн шинэ төв бий болох юм. Үүний баталгаа болгож хоёрхон зүйл хэлмээр байна. Эхнийх нь Засгийн газраас долдугаар хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдсэн учир энэ жил тавигдаад бүрэн дуусч байна. Дараагийн нэг баталгаа нь долдугаар хорооллын орчимд 300 метрийн тойрогт 10 оффис, хоёр худалдааны төв баригдах ерөнхий төлөвлөгөө гараад эхний барилгууд нь ашиглалтанд орчихоод байна. Тухайлбал, Шинэ дэлхий оффисын барилга ашиглалтанд орчихлоо. Одоогоор гурав дөрвөн ч компани оффисын барилгын ажлаа эхэлчихээд явж байна. Түүний нэг нь манай компанийн “Pro one” төслийн барилга юм.
-Өнөөдөр гадуур баригдаж байгаа зарим оффисын барилга зарагдахгүй удаж байна. Гэтэл долдугаар хороололд 10 оффис баригдах талаар ярьж байгаа. Оффисын барилга зарагдахгүй байхад танай компани яагаад оффис барьж эхэлсэн юм бэ? 
-Оффис барих болсон шалтгаан нь байршилдаа байгаа. Улаанбаатар хотод оффис олон газар баригдаж болно. Баригдсаар ч байгаа. Гэхдээ манай байршлын хамгийн чухал нь Бизнесийн шинэ төв цэгт. Учир нь хотод газар байхгүй болохоор орон сууцны дунд ганц нэг оффисийн барилга салангид баригдаж байна. Гэтэл дэлхийн томоохон хотуудыг харахад хот бүрт томоохон бизнес төвүүд байдаг. Лондон, Москва, Бээжин гээд бүх томоохон хотуудад ийм төв бий. Харин тэдгээр бизнес төвүүдийн онцлог нь хотын төвд, олон оффис худалдааны төвүүд зэрэгцэн оршиж байдагт оршдог. Тэгвэл Монголд анх удаагаа 300 метрийн тойрогт 10 оффис, хоёр худалдааны төв баригдахаар төлөвлөгдөөд явж байна. Тиймээс энэ бол Улаанбаатар хотын цорын ганц бизнесийн шинэ төв болох юм. Нийслэлд бизнесийн шинэ төв баригдаж байгаа нь нэг талаар Монгол Улсын нийслэл дэлхийн жишгээр хөгжих эхлэл юм. Тэр ч утгаараа долдугаар хороолол орчмын байршил оффис барихад хамгийн тохиромжтой газрын нэг яах аргагүй мөн. Нөгөө талдаа манай компанийн хувьд барилга барихын тулд бүрэн хэмжээний судалгаа явуулсан. Уг судалгааны үндсэн дээр оффисын барилга барих нь зөв гэдэг шийдэлд хүрсэн. Бизнесийн шинэ төв цэг Чингисийн талбайгаас машинаар явахад дөрөвхөн минут, алхахад 15 минут очих байршилд бий болж байна.
-Тэгвэл өнөөдөр оффисын барилга зарагдахгүй байгаа нь ямар шалтгаантай юм бол? 
-Өнөөдөр оффисын барилгын нэг ам метр талбайн үнэ 5-6 сая төгрөг байна. Гэтэл худалдаж авах гэж байгаа хүмүүсийн хүлээлт нэг ам метр талбайг ойролцоогоор 2.5-3 сая төгрөгөөр авах санхүүгийн боломжтой байдаг нь судалгаанаас харагдсан. Үүнтэй холбоотой оффисын  зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн дунд томоохон ангал үүсчихээд байгаа юм.
 
-Ангалын хоёр талд байгаа эрэлт нийлүүлэлтийг холбох гүүр бий болгох боломжтой юу? 
-Өнөөдөр хүн бүр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих талаар ярьж байна.
“Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид
оффисынхоо түрээсэнд
дарлуулдаг  талаар бизнес
эрхлэгчид бүгд л гомдоллодог”  
Тэгвэл манай судалгааны алба дотоодын эрэлтийн талын хүсэл сонирхлыг нарийн судалсан. Тэр утгаараа бидний хэрэгжүүлж буй Pro one төсөл нь дотоодын бизнес эрхлэгчдэд буюу 4-10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, 10-40 ажилтантай хувийн компаниуд жишээлбэл даатгалын, замын, программ хангамж, ХАА-ийн гэх мэт компаниудад зориулж, бодитой судалгаанд үндэслэн  барьж байгаа Монголын хамгийн анхны оффис гэдгээрээ онцлогтой. Учир нь бид зөвхөн судалгаанд үндэслэн шийдвэр гаргадаг. Тэр ч утгаараа манай компани өртөг зардал болон ашгаа тооцоод оффисынхоо үнийг 2.8-3.6 сая төгрөгөөр тогтоосон. Тухайн үнэ бол өнөөгийн зах зээлийн бодит ханш юм.
“Зөв бизнес хийхийн тулд эрэлт нийлүүлэлтийн аль алинд нь  
шударга ашигтай байх зарчмыг баримтлах хэрэгтэй.
Тиймээс бидний тогтоосон үнэ одоогийн цаг үед
хэдийгээр хямд мэт байгаа боловч зах зээлийн
судалгаанаас харахад хамгийн эрүүл үнэ гэдэг нь батлагдсан
-Та бодит судалгаанд үндэслэсэн оффисын барилга гэж хэд хэдэн удаа дурдлаа. Ер нь Монголд судалгаанд суурилсан оффисын барилга хэр олон байдаг вэ? 
-Бодит судалгаанд үндэслэн барьж байгуулсан оффисын барилга манайд маш цөөхөн. Central Tower, Blue Sky цамхаг бол тодорхой судалгаанд суурилсан байх. Гэхдээ тэдний зорилтот хэрэглэгчид гаднынхан. Түүнээс биш дотоодын үйлдвэрлэгчдэд зориулсан оффисын барилга биш. Тухайлбал, эдгээр оффисын талбайн сарын түрээс дунджаар ам метр нь 40 ам.доллар байх жишээтэй. Ийм хэмжээний төлбөрийг гаднын хөрөнгө оруулалттай газрууд л төлж чадна шүү дээ. Бидний хувьд дотоодын эрэлтэд тулгуурласан болохоор энэ талаар нарийн судалгаа хийсэн. Түүнчлэн оффисын үйлчилгээний талаарх судалгаа авахад эрэлтийн талаас шаардлага нь хүрэлцээтэй хэмжээний цахилгаан шат, оффисын СӨХ-ийн үйлчилгээ сайн байх, гадна зогсоол, ажилчдад ая тухтай эрүүл орчин, байх  хэрэгтэй гэсэн. Энэ шаардлагын дагуу бид 8-16 хүний багтаамжтай 3 цахилгаан шат, барилгын дээвэр дэхь терраст ногоон байгууламжтай хийхээр төлөвлөсөн. Мөн  Мастер пропертис компани дотроосоо СӨХ томилохоор болсон. Энэ нь компанийн хариуцлагаас гадна хэрэглэгчдэд үзүүлж байгаа баталгааны нэг юм. Товчхондоо судалгаа хийсний үр дүнд эрэлтийн хүсэл сонирхолд үндэслэн оффисын барилга барихаар төлөвлөсөн гэсэн үг. Мөн үнийн талаарх судалгаа хийж байхдаа бизнесээ эхлүүлж байгаа болон бусад бизнесмэнүүдэд зориулаад “Шаанс” хөтөлбөрийг зарлаж  байгаа. Магадгүй энэ нь таны дээр дурдсан ангалыг холбох гүүр болж болох юм.
-“Шаанс” хөтөлбөрийн талаар тодруулахгүй юу?
-Шаанс буюу бизнесийн боломж хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засаг хүнд байхад дотоодын бизнес эрхлэгчид нэг жилийн хугацаанд сар бүр түрээсийн төлбөртэй тэнцүү хэмжээний төлбөр төлөөд оффис худалдан авах боломжийг бүрдүүлэхэд оршино.Энэ хөтөлбөрийг зарлахаасаа өмнө бид түрээсийн судалгаа хийж үзсэн. Тухайн судалгаанаас харахад өндөр зэрэглэлтэй оффисын нэг ам метр талбайн дундаж үнэ 53,8 ам доллар, дундаж зэрэглэлтэй оффисын ам метр талбайн түрээсийн үнэ 28,8 ам.доллар байдаг юм билээ. Тэгэхээр хэрвээ та 100 ам метр талбай түрээслэдэг бол сард дунджаар 4,3-9,9 сая төгрөг, жилд 51сая-100сая төгрөг зөвхөн түрээсийн төлбөрт төлөхөөр байна. Энэ судалгааны үндсэн дээр бид “Шаанс” хөтөлбөрт хамрагдаж оффис худалдан авах гэж байгаа худалдан авагчид  хэдэн метр талбай худалдаж авахаасаа шалтгаалаад сардаа гурав, тав, долоон сая төгрөг төлөөд өөрийн гэсэн өмчтэй болох боломжийг олгож байгаа юм. Гэхдээ боломж мэдээж хязгаартай. Манай оффис одоогоор 35%-ийн борлуулалттай байгаа, үлдсэн талбайгаас цөөн хэдэн талбайг  “Шаанс” хөтөлбөрт хамрагдсанаар авах боломжтой болох юм. Магадгүй энэ хөтөлбөрт хамрагдах нь бизнесмэн хүний хамгийн зөв хөрөнгө оруулалт байж болно. Учир нь ойрын хэдэн жилд үнэ нь хэд дахин өсөх байршилд түрээсийн төлбөрөөр өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжийг бид танд олгож байна.
– Магадгүй манай уншигч нараас шаанс хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс хаанаас мэдээлэл авах уу?
-Манай борлуулалтын мэргэжилтэнтэй 9990-0181 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
– Баярлалаа, Та бүхэнд ажлын амжилт хүсье. 
Mongolian Economy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *