News

Check out market updates

Уул уурхайн салбар энэ жилийн эхний хагаст

Mongolia Mining
Уул уурхайн салбар өнөөдөр хагас жилийн статистик мэдээллээ танилцууллаа.  Тус салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.5 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 66 хувь, нийт экспортын 83.2 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 17.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 81 хувийг бүрдүүлдэг.
Эхний хагас жилийн байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 479.9 мянган тонн, нүүрсний үйлдвэрлэл 11.7 сая тонн, алтны үйлдвэрлэл гурван тонн, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 159.5 мянган тонн байгаа аж. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 2.7 сая тонн, цайрын баяжмалын үйлдвэрлэл 46.8 мянган тонн, газрын тосны үйлдвэрлэл 3.6 сая баррелыг олборлоод буй аж.

Дээрх олборлолт үйлдвэрлэлийн дүнд энэ оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн салбараас татварын орлогоор нийт 481.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт нэгтгээд байгаа юм байна.
Мөн Монгол банкинд хагас жилийн байдлаар 4.1 тонн алт тушаасан бөгөөд өнгөрсөн оны хагас жилийнхтэй харьцуулахад 65.5 хувиар өссөн байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох талаар тусгасны үр дүн гэж албаныхан үзэж байна.
Түүнчлэн Монгол улсын хэмжээнд энэ онд нийт 782.6 мянган тонн газрын тос олборлож экспортлох төлөвлөгөөтэй байснаас энэ сарын 16-ний байдлаар 488 мянган тонн газрын тос олборлож, 458 мянган тонн түүхий тос экспортолж төлөвлөгөөний гүйцэтгэл 58.63 хувьтай байгааг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэллээ.
Энэ сарын нэгний байдлаар газрын тосны экспортын орлогоос улсын төсөвт 105.4 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа аж.
А.Буянзаяа
Mongolian Economy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *