News

Check out market updates

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 14.6 хувиар өсчээ

DSC_0009

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Мөн манай улсын эдийн засаг 27.6 хувиар нэмэгдсэн байна. Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн зургадугаар сарын эцэст 10.2 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2207.4 тэрбум төгрөгөөр өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст 860 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 0.3 хувиар буурсан байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 12.3 их наяд болж өмнөх оны мөн үеийнхээс 42.9 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 438.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар нэмэгдсэн аж.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 150.1 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар нэмэгджээ. Үүнд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого хамгийн өндөр буюу 17.6 хувиар өссөн нь голлон нөлөөлж буй аж.

Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний хагас жилд 2970 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 332.1 тэрбум төгрөг буюу 12.6 хувиар өсчээ.
Үүнд хөрөнгийн зардал 133.2 тэрбум төгрөг буюу 52.7 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 112.7 тэрбум төгрөг болж өссөн нь нөлөөлсөн байна.
Түүнчлэн манай улс энэ онд дэлхийн 118 оронтой худалдаа хийж байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 5117.8 сая ам.долларт хүрч үүнээс экспорт 2480.8 сая, импорт 2637 сая ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
А.Буянзаяа
Mongolian Economy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *