News

Check out market updates

Ч.Сайханбилэг: Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болго…

Saikhanbileg

Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтад Засгийн газрыг төлөөлөн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг оролцож байна.

Тэрээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож байгаа тул хүрэлцэн ирж чадаагүйг учирлав.

Энэ удаагийн хямралын “дизайнер”-аар Ч.Сайханбилэг дарга ажиллаж байгаа гэхэд болно.

Тэрээр Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн тухай хууль буюу ил тодын хуулийн талаар товч тайлбар хэлсэн юм.

“Бид эдийн засгаа ил тод болгоно. Манай татварын бааз бүрэн бүрдээгүй байна. Өнгөрсөн 20 жилд солигдож амжаагүй олон зүйл бий. Энэ хуулиар олгогдох нартай өдөр нийт бизнес эрхлэгчдэд нэг л удаа тохионо. Үүнээс хойш далд эдийн засаг байхгүй болно гэж бид тооцоолж байна. Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болго гэж бид энэ хуулийг санаачилсан. Хуулийг наадмын өмнө хэлэлцэнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *