News

Check out market updates

“Үнэт цаасны зах зээлийн харилцаа сайжирч байна”

Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамртан зах зээлийн дэд бүтцийг шинэчилсэн нь Үнэт цаасны хууль хэрэгжиж эхлэх гол угтвар нөхцөл болсон гэж шинжээчид үзэж байна. Зургийг: С.Батсайхан

Үнэт цаасны зах зээлийн харилцаа сайжирсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа талаар хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс мэдээллээ. Мөн өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамртан зах зээлийн дэд бүтцийг шинэчилсэн нь Үнэт цаасны хууль хэрэгжиж эхлэх гол угтвар нөхцөл болсон гэж салбарын шинжээчид үзэж байна.

 

Ямартай ч Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай шинэ хууль 2014 оноос мөрдөгдөж эхэлсэн. Гэхдээ хуулийг дагаж гарах зохицуулалтын журмууд хараахан батлагдаж дуусаагүй байгаа юм. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн нэгдүгээр сард хамгийн их хүлээлт үүсгээд байсан Кастодианы үйл ажиллагааны зохицуулалтын журмыг баталсан. Энэхүү журмыг баталснаар өдрийн арилжаа болон хөрвөх чадвар нэмэгдэх боломжтой аж.

 

Б.Батманлай

Холбоо барих: Batmanlai.b@bloombergtvmongolia.com 

Tsatsralt.b@bloombergtvmongolia.com

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *