News

Check out market updates

Дэлхийн эдийн засаг товчхондоо энэ 7 хоногт

world economy
БНХАУ эдийн засгийн өсөлтөө дэмжих шинэ арга хэмжээгээ олонд ил болголоо. Үүнд Хятадын сул хөгжилтэй мужуудыг Шанхайтай  холбодог Янцзи голын дагуу төмөр зам, авто зам болон онгоцны буудал барих багтаж байна. Түүнчлэн Хятадын Төвбанк экспортлогчдыг дэмжих үүднээс банкуудыг илүү их зээл гаргах дээр хөхиүлэх юм байна.
БНХАУ-ын худалдааны ашиг тавдугаар сард 36 тэрбум ам.доллар болж өсчээ. Хятадын экспорт өнгөрсөн сард өсөллтэй харин импорт бууралттай байсан нь тус улсын дотоодын эрэлт суларсныг харуулж байна. Тус улсын  экспорт долоон хувиар өсч, импорт 1.6 хувиар буурчээ

ОХУ-д тавьсан хоригийн жагсаалтаа Европын холбоо нэмэгдүүлбэл, хоёр талын эрчим хүчний салбар хамгийн их хохирол амсахаар байгааг Дэлхийн банк тайландаа бичжээ. Хоригоос үүдэлтэй Европын холбооны хохирол ОХУ-ын Засгийн газрын орлогыг 10 хувиар доош татахаар байгаа бол Европын хийн үнэ 50 хувь өсөх магадлалтай байна гэж ДБ-ны мэргэжилтнүүд үзэж байна.
ОХУ-н төрийн өмчит Газфром компани Украйнд нийлүүлсэн хийн нийлүүлэлтийн өр болох дөрвөн тэрбум ам.доллараа авах хугацаа энэ сарын 10нд дууссан.  Тэгвэл Газфром ямартай ч ирэх долоо хоногийн Даваа гариг хүртэл энэхүү өр төлөх эцсийн хугацааг сунгасныг тус компанийн Ерөнхий захирал Алексей Миллер хэлсэн билээ.
Их Британи улсад орон сууцны үнэ тасралтгүй өсч байгаа бөгөөд Лондонд жилийн өсөлт 17 хувь байгаа бол улс даяар найман хувь байна. Тус улсын орон сууцны зээлийн эрсдэл зээл хүсэгчийн орлогын хэмжээнээс тав дахин их байгаа нь тогтвортой түвшинд тооцогддог 3.5 дахин их байж болох шаардлагаас хэтэрчихээд байгаа юм.
АНУ: Тавдугаар сарын байдлаар АНУ-ын төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс есөн тэрбум ам.доллараар буурч, 130 тэрбум болсон байна. Хөдөлмөрийн зах зээл сайжирсан нь төсвийн орлого өсөхөд голлох нөлөөг үзүүлсэн гэж АНУ-ын Сангийн яам мэдээлжээ. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн бүтэн жилийн хугацаанд АНУ-ын төсвийн алдагдал өмнөх жилээсээ 30 хувиар буурч, 436.4 тэрбум ам.доллар болсон нь 2008 оноос хойших хамгийн доод үзүүлэлт ажээ.
Дэлхийн эдийн засаг: Дэлхийн банкнаас энэ долоо хоногт дэлхийн эдийн засаг хүлээж байсан тооцооллоос илүү хувиар удаашрахаар байгааг мэдээллээ. Энэ нь Украйны хямрал, зах зээлийн эмзэг байдал, АНУ-ын таагүй цаг агаараас үүдэлтэй гэж тэд хэллээ. Тиймээс тус банкнаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж, 3.2 хувиас 2.8 хувь болгосон юм. Харин энэ оны сүүлчээс эдийн засаг сайжрах төлөв байгаа аж. Харин хөгжиж буй орнуудын 2014 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 5.3 хувиас 4.8 хувь болгож буурууллаа
Үнэ ханш
Газрын тос: Брентийн газрын тосны үнэ гурван хувиар өсч баррель тутамд  113 ам.доллар болоод байгаа бол АНУ-ынх хувиар өсч 106 ам.доллар болоод байна. Бослого гаргагчид Иракийн хоёр хотыг  эзлээд байгаа нь АНУ тус улсыг ямар ч үнээр хамаагүй энэ байдлаас гаргах сонголт хийхэд хүргэж байна. Хэрэв асуудал хүндэрвэл газрын тосны үнэд хүчтэй нөлөөлөхөөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Зэсийн үнэ энэ долоо хоногийн Мягмар гаригт сарын хамгийн доод үнийн түвшинд хүрч, 6628 ам.доллар хүрлээ. Хятадын Шиньдао боомт дээр нөөцөлсөн зэс, хөнгөн цагааныг хэд хэдэн газраас зээл авахын тулд барьцаа болгож ашигласан байх магадлалтай байгаа бөгөөд энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа билээ. Тэгвэл энэ асуудал зах зээлд нөлөөлж, зэсийн үнийг цаашид унагаах магадлалтай байна
 
Нүүрс: Европын дулааны нүүрсний үнэ дахин унаж, 50 мянган тоннын нүүрс худалдаалах гэрээг тонн тутамд 72 ам.доллараар тогтоосон нь бүх цаг хугацааны хамгийн доогуур гэрээний үнэ болж байна. Энэ нь тус бүс нутгийн сул эрэлтээс шалтгаалж буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *