News

Check out market updates

О.Чулуунбат: Бид Монголоос мөнгө зугтаах үйл ажиллагааг дэмжээд байна

chuluunbat2

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас эдийн засгийн өнөөгийн байдлыг талаар цөөн асуултад хариулт авлаа.

Эдийн засгийн байдал өнөөдөр ямар байна гэж Та дүгнэх вэ? 
-Сайнгүй байна шүү дээ.

-УИХ-аас Төсөв батлахын өмнө урсгал зардлыг 20 хувь хүртэл танах үүргийг Засгийн газарт өгсөн ч биелсэнгүй?
-Манайд дэмий зардлууд зөндөө байна. Хэчнээн олон стадион, соёлын ордон, заал, захиргаа, шүүх, музейн барилгуудыг барьж байгаа. Энэ бол бидэнд өнөөдөртөө хэрэггүй. Хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулалт хийе.

Мөнгөтэй хүн болгоноо ухдаг, барьж шоронд хийдэг, хэрэгт хийдэг энэ байдал Монголоос мөнгө зугтаах үйл ажиллагааг л дэмжээд байгаа юм.

Дэлхийн зах зээлээс зээлж байгаа мөнгөө эргэн төлөгдөх боломжтой сайн төсөлд зориулъя. Түүнээс зээлийн мөнгөөр зам бариад байвал гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд итгэхгүй. Бид анхнаасаа ингэж тохироогүй.

-Импортыг орлож, экспортыг дэмжих 888 төслүүдийн талаар Та ямар бодолтой байна вэ?
-Сайхан төслүүд, гэхдээ хэрэгжихэд маш хэцүү. Эдгээр төслийг санхүүжүүлэхийн тулд гаднаас том мөнгө босгох хэрэгтэй шүү дээ.

-Өнөөгийн нөхцөлд хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх ямар арга хэмжээ байна вэ? 
-Бодлогоо зөв боловсруулах хэрэгтэй. Хэмнэлттэй, тогтвортой, тууштай бодлоготой, залгамж чанартай байх хэрэгтэй. Маш сайн хууль зүйн орчинтой байх ёстой.

-УИХ-аар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэ өнөөгийн нөхцөлд хэр зэрэг ашиг тусаа өгнө гэж Та үзэж байх юм?

-Ер нь өнөөдөр ганцхан Татварын хууль биш, Монголд мөнгө тогтдог хууль эрхзүйн орчинтой баймаар байна. Мөнгөтэй хүн болгоноо шалгадаг, барьж шоронд хийдэг энэ байдал Монголоос мөнгө зугтах үйл ажиллагааг л дэмжээд байгаа юм.

Америк орон хөгжсөн хамгийн том гавьяа нь тэр шүү дээ, мөнгөтэй, бизнестэй хүнээ оролдож, шоронд хийдэггүй. Аль болохоор мөнгөө Америкт тогтоох бодлогыг сүүлийн 100 жилд явууллаа. Тэр жишгээр л цаашид явах хэрэгтэй байна.

Америкаа байя гэхэд Швейцарь, Люксембург, Хонгконг, Сингапурын жишээг аваад үзье, хамгийн найдвартай, мөнгөө тогтоож чаддаг тогтолцоотой орон л хөгжиж байна. Мөнгө байвал төслүүд нь хэрэгжиж, хөгжил нь яваад байна гэсэн үг.

-Манай улсын зээлжих зэрэглэл Б хасах үнэлгээтэй боллоо. Энэ нь чухам ямар үнэлгээ вэ?
-Монголд мөнгө зээлж болохгүй, найдаж болохгүй, итгэж болохгүй л гэсэн үг. Хүнээр яривал үсээ засуулсан, костюм өмссөн аятайхан хүн банкинд орвол зээл өгнө. Харин үс нь арзайсан, хиртэй, сахалтай, архи үнэртүүлчихээд, майжийгаад банкинд очвол зээл өгөх үү, үгүй. Монгол яг тэгж харагдаж байна. Манайх бүр хоёр нэмэх В үзүүлэлтээс хасах В рүү ортлоо уналаа.

GoGo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *