News

Check out market updates

Б.Лхагважав:Хямралыг даван туулах менежерүүд бидэнд бий

MG_8983

“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” чуулганд гадны хөрөнгө оруулагчдаас гадна дотоодын бизнес эрхлэгчид оролцож байна.

“Урбанек” компанийн захирал Б.Лхагважав “Эргээд харвал бид гурван хямрал туулсан байна. Хямралыг даван туулах менежерүүд бидэнд бий. 1997 онд Азийн хямрал болоход М.Энхсайхан сайд амжилттай авч гарсан байдаг.

Хамгийн сүүлийн 2009 оны хямралыг С.Батболд Ерөнхий сайд байхдаа бас л аваад гарсан. Тухайн үед  хасах 1.6 хувь хүртлээ буурсан эдийн засгийн өсөлтийг 17 хувь болгон маш хурдан босгосон.

Социализмын хүнд үед Да.Ганболд голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг.  Бид аливаа хямралыг туулдаг оюуны чадамжтай хүмүүс. Үүнд малчин сэтгэлгээ нөлөөлж байна. Манай малчид хэчнээн хатуу зудад нэрвэгдсэн ч малаа өсгөж чаддаг. Харин одоо дөрөв дэх хямралыг үзэж байна. Эдийн засгийн энэ доргилтыг ч давна гэж итгэж байна” гэсэн байр суурьтай байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *