News

Check out market updates

Монгол, Японы эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарлаа

Elbegdorj president of Mongolia, Japan

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон Улсад хийж буй ажлын айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхийлөгч өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Ингэснээр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зарчмын тохиролцоонд хүрч, хоёр улсын харилцаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ илэрхийллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийснээр хоёр улсын бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин, тогтвортой эрх зүйн харилцаа үүснэ” гэв. Ирэх оны эхний улиралд хоёр тал хэлэлцээрт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгох юм.

Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн тулд эдийн засгийн харилцааг улам нягт болгох асуудал дээр хоёр тал санал нийлж байгаа аж. Энэхүү хэлэлцээр нь манай улсын хувьд саяхан байгуулсан Австралийн хэлэлцээрийн дараах 15 дахь нь болж байгаа. Үүнээс гадна Монгол Улсын хувьд анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бөгөөд энэ нь бие биенээ нөхсөн эдийн засгийн харилцааг цоо шинэ шатанд гаргах ач холбогдолтой хэмээн хоёр тал онцолж байна.

Б.Алтай

Mongolian Economy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *